Д

Гомбо

Зохиогч Д.ГОМБО нь инженер мэргэжилтэй, удирдахуйн ухааны доктор. Беларусын Политехникийн Их Сургууль, ОХУ-ын Москва хотод Нийгмийн Ухааны Академид суралцаж төгссөн. 1976-1982 онд Түлш, Эрчим хүчний үйлдвэрлэлийн эрдэм, шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд, 1985-1992 онд НДС, Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, багшаар ажилласан. Нүүрсний уурхайн авто тээврийн найдвартай ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэх асуудлаар арав гаруй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлсэн. 1992 оноос "Монгол менежмент" судалгааны төвийг байгуулан ажиллаж, "Xүний нөөцийн удирдлага", "Идэвхжүүлэх онол", "Орчин үеийн төрийн удирдлага", "IBM компанийн хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийг зохион байгуулах арга буюу "Z" онол", "Tөрийн бодлого ба хүний нөөцийн менежмент”, “Менежмент” зэрэг номуудыг бичиж нийтийн хүртээл болгосон. 1998 оноос мэргэжил сонголтын аргазүй, хүүхдийн авьяас, чадавхыг эрт илрүүлж хөгжүүлэх арга болон мэргэжлийн хөгжлийн стратеги, мэргэжил судлал, боловсрол судлал, хувь хүний хөгжлийн стратеги гэх мэт нэн тулгамдсан асуудлаар судалгааны ажил тасралтгүй явуулж байна.

Та нэвтэрч орно уу!