
Унших хувилбар:
Номын тухай
Ай хот минь дээ, ай хот минь. Чи үнэндээ ямар өвөрмөц, ямар ойлгомжгүй ямар гунигтай юм бэ? Хааш нь ч орсон аль нэг газраараа гараад ирдэг сонирхолтой гудамжнууд минь. Хаа нэгхэн усны тэргээ гулдчин чирэх эвлэгхэн бор хүүхдүүд минь. Утаа суунаглах нүүдэлчин Монгол гэрийн хоймроос ердөө таван зуухан метр урагш явахад их хотын замын түгжрэл эхэлж гэрэлт самбар, дэлхийн үнэтэй брэнд дэлгүүр, зочид буудал ганган хувцастай хүмүүс холхилдоно. Улаанбаатар хотын хамгийн баян тансаг гэх газраас өөрийн мэдэх хамгийн ядуу алслагдсан айл хүртэл хэрэг гарган нэг удаа хэмжиж үзсэн юм. Энэ зай 8 км 400 метр гэдэг тоог заасан билээ. Энэ хоёр ертөнцийн хооронд ердөө иймхэн зай байсан юм гэж үү хэмээн дуу алдмаар. Яагаад ч юм байн байн уртаа гэгчийн санаа алдмаар санагдана. Энэ нь чухам баяр тайвшралынх нь юм уу эсвэл уйтгар гунигийн мэдрэмж юм уу бүү мэд зүгээр л ширээнийхээ ард суугаад чиний талаар бичмээр санагдлаа... Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "М Book" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
150
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-04-21
Зохиолч:
Ч. Ганжавхлан
Нийтлэгч:
Ч.Ганжавхлан
Аудио номын урт:
1цаг 38минут
Аудио номын хэмжээ:
67.7 MB
Хамаарагдах ангилал
