
Унших хувилбар:
Номын тухай
Бүсгүйчүүд жаргалтай үедээ яг л зун шиг байдгийг би сайн мэднэ. Тэр үед бидний сэтгэл даль жигүүрээ дэлгээд, үзэсгэлэнт цэцэгсийг дамжин дэвэх эрвээхэй шиг л дэлхий ертөнц, гариг эрхэсийн дундуур аялан зугаацдаг. Тэрхүү сайхан мэдрэмжээс хамгийн үзэсгэлэнт бодлууд хөвөрдөг. Энэхүү номд багтсан өгүүллэгүүд ч мөн тэрхүү үзэсгэлэнт бодлуудаас урган төлжсөн юм. Учир нь, би нулимс, гунигийн тухай бичихийг хүсдэггүй. Хүний амьдрал үнэндээ асуудлаар дүүрэн. Тэр олон асуудал дээр би бас гуниг, нулимс нэмээд яах вэ дээ. Тиймээс л хамгийн жаргалтай үедээ гэрэл гэгээт бодлуудаас урган хөвөрсөн үзэсгэлэнт төсөөллүүдээ цаасан дээр буулгах дуртай. Ийм л тэнүүн сайхан бодлууд, гэрэлт төсөөллүүд минь өрөөлд ч бас хамгийн гэгээн бодрол, ухаарлыг бэлэглэнэ гэдэгт эргэлздэггүй.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
220
ISBN:
978-99978-3-083-8
Нийтлэгдсэн:
2020-12-05
Зохиолч:
Г. Соёлгэрэл
Нийтлэгч:
Г.Соёлгэрэл
Хамаарагдах ангилал
