
Номын тухай
ДООД ДЭВТЭР ..Малын худалдаа хэмээхийн адил негрийн худалдаа гэдэг үгсийн утга нь гүн бөгөөд сүрхий гэдгийг хүн бүхэн мэднэ. Хүний ёсыг гутаагч тэрхүү шившигт худалдааг эрхлэх негрийн худалдаачид гэж алдаршигчдын энэ бузар үйл явдлыг буруушааж цаазалсаар хэдэн арван жил өнгөрлөө. Энэ нь бодол дээр тогтсон хэрэг. Бодит дээр бол эдүгээ 1870 он гартал худалдаалах нь зогсоогүй үргэлжилсээр ажгуу. Дэлхийн бөмбөрцгийн газар бүрд энд тэнд хүнийг худалдах нь өргөн дэлгэр болж нэн ялангуяа Африк тивд ийм худалдааг эрхэлдэг аж. Биеэ христос ёстон гэж боловсон улсын тоонд багтаан тооцдог атлаа негрийн худалдааг буруушаасан гэрээ бичигт гарын үсэг зураагүй хэдэн улс энэ 19 дүгээр зууны шувтарга хүртэл байсаар байгаа нь соёлт боловсон улсын нэрд бузар оруулсан хэрэг бөгөөд жигшвэл зохих үзэгдэл билээ... Өгүүлэгч: А.Отгонбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2024-04-25
Зохиолч:
Жюль Верн
Нийтлэгч:
Mbook
Аудио номын урт:
8цаг 26минут
Аудио номын хэмжээ:
348 MB
Хамаарагдах ангилал
