Ашихай
А. Наранболд

А. Наранболд

Ашихай

3цаг 8минут

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
15,900₮

Номын тухай

Малчин эр Мархаа адууны эрлээс буцаж явахдаа саальд орсон хээлтэй согоотой тааралдав. Тэрхүү согоог өрөвдөж суллан тавьснаар түүний хувьд бүх юм эхэлнэ. Тормолзож байсан согооны хархан нүд гэнэт араатных шиг улайран очтов... Тэр бээр тэр шөнө ойд аргагүйдэн хонохдоо хунгарт булсан шарилыг санаандгүй хөндчихөв... Отог омогтойгоо тэрсэлдэн тайгад бүгсэн их зайран Мажир өлдөхийн эрхэнд ангийн зөрөг дээр сааль занга тавьж, араатанд бариулсан эцгээ арга тасрахдаа хөр цасанд булж орхисныг дархад эр хэрхэн мэдэх. Ингээд хар зүгийн есөн их тэнгэрийг тахигч зайрангийн өс, үхэлд өртсөн эцгийнх нь тасарсан сарвуугаар хот айл руу гэтэв. Цуст сарвуу... Мархаагийн тулгар эхнэр амаржиж эс чадан ураг хэвлийдээ эндэхээ дөхлөө. Энэ мөчид тэнгэрийн авралаар Зүрх хайрхны лус уналгыг нь аварсан ачтаны голомтод улаачаа илгээв. Ийнхүү хөх тэнгэрийн дор, хөрст газрын дээр төрөхөөс тэнгэрийн тамгат Ашихай хөвгүүн мэндэллээ. Өмнөх хоёр төрөлдөө ч цөвүүн цагийг амаржуулах зарлиг хүлээсэн Ашихай зайрангийн адал явдал, цагийн саарт муугийн ёроор хооллон боссон зэтгэр, ороолонгуудтай хийсэн тэмцлийн түүх таны өмнө дэлгэгдэж байна..

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2026-01-06

Зохиолч:

А. Наранболд

Нийтлэгч:

Б.Очир

Аудио номын урт:

3цаг 8минут

Аудио номын хэмжээ:

184.4 MB

Хамаарагдах ангилал