Ван Гог

Винсент

Өнөө үед өвлөгдөж ирсэн зураачдын захидал, тэмдэглэл дундаас Ван Гогийн захидлууд эн тэргүүнээ эрэмбэлэгддэг билээ. Зураг бүрд нь ямархан сэтгэл, хөдөлмөр шингэснийг илэрхийлэн дамжуулах хүний амьдралын гэрч болсон энэ баримтыг ерөөс “өөрөө өөрийгөө өгүүлэх түүх”-ийн чанартай уран зохиол гэж үздэг. Арав гаруй жилийн турш дүүдээ бичсэн энэ захидлуудад зураачийн зан суртахуун, хүмүүжил төлөвшил, үзэл санаа нэвт шингэжээ. Ван Гог өөрийгөө олонтоо зурж байсныг бид мэднэ. Бүтэн цуврал болохуйц эдгээр хөрөг уг зураачийн тухай багагүй төсөөлөлтэй болгодог ч дүүтэйгээ олон жилийн турш “ярилцсан” энэ захидлууд бол түүний бүтээсэн өөрийн шилдэг хөрөг яахын аргагүй мөн билээ.

Та нэвтэрч орно уу!