Садерланд

Жефф

Жефф Садерланд нь Кен Шваберын хамтаар скрам арга барилыг анх үндэслэн зохиосноороо олонд танигдсан юм. АНУ-ын цэргийн академийг дүүргэсэн тэрээр вьетнамын дайны ахмад дайчин нэгэн. Дайны он жилүүдэд баг, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвараа гайхуулсны дараагаар өөрийгөө дараагийн шатанд сорихоор шийдэн Стэнфордын Их Сургуульд мастер хамгаалсан төдийгүй Колорадогийн их сургуульд Докторын зэрэг хүртжээ. Америкийн олон нэр хүндтэй компаниуд болон тагнуулын төв газар гэх мэт томоохон байгууллагуудад ажиллаж ирсэн тэрээр өөрийн туршлага дээрээс үндэслэн аливаа ажлыг хоёр дахин бага хугацаанд төлөвлөн зохион байгуулах скрам арга барилаа нийтэд танилцуулснаас хойш скрам арга нь америкийн томоохон компаниуд, тэр дундаа программ хангамжийн салбарын үндсэн ажлын арга барил болоод байна.

Та нэвтэрч орно уу!