Кога Фүмитакэ

Кишими Ичиро

Кога Фүмитакэ Зохиолч, чөлөөт бичээч (freelance writer). 1973 онд төрсөн. Харилцан ярилцсанаа бичгээр буулгахад мэргэшсэн бөгөөд бестселлер болсон олон бизнесийн ном, баримтат зохиол туурвихад оролцсон. Ярилцагчтай хамт буй мэт бодит мэдрэмжийг уншигчид төрүүлэх, ер бусын хэмнэлтэй ярилцлагын хэв маягаараа алдартай бөгөөд “16 насны сурах бичиг” цуврал нь 750,000 хувь борлогдсон. 20-иод насны сүүл, 30 насны босгон дээрээ Адлерын сэтгэл судлалтай учирч, мэдээжийн мэт санагддаг хэвшмэл ойлголтыг нураах энэхүү үзэл санаанд гүнзгий татагджээ. Улмаар олон жилийн турш Кишими багшаас Адлерын сэтгэл судлалын мөн чанарыг сонсож суралцсан байна. Энэхүү номыг Грекийн философийн уламжлал болох “харилцан яриа” хэлбэрээр бичсэн. “20 настай өөртөө заамаар бичгийн чадварын хичээл” зэрэг номыг бие даан туурвисан. Кишими Ичиро Философич. 1956 онд Япон улсын Киото хотод төрсөн. Өдгөө ч Киотод амьдардаг. Ахлах ангийн сурагч байхаасаа философид дурлан, оюутан болсон хойноо профессоруудын гэрт үе үе зочлон халуун мэтгэлцээн өрнүүлдэг байв. Киотогийн их сургуулийн Хүмүүнлэгийн факультетын докторантурыг дүүргэсэн. Эртний өрнөдийн философи, тэр дундаа Платоныг голлон судлахын сацуу 1989 оноос Адлерын сэтгэл судлалд шимтэх болжээ. Адлерын сэтгэл судлал, эртний өрнөдийн гүн ухааны сэдэвт бүтээл туурвиж, лекц уншихын зэрэгцээ олон “залуу”-д сэтгэл зүйн зөвлөгөө өгсөөр ирсэн. Японы Адлерын сэтгэл судлалын нийгэмлэгийн зөвшөөрөлтэй сэтгэл зүйч. Адлерын “Бодгаль сэтгэл судлалын лекцүүд”, “Хүн яагаад сэтгэцийн өвчин тусдаг вэ” бүтээлийг орчуулсан. “Адлерын сэтгэл судлалын цагаан толгой” зэрэг олон ном бичсэн. Энэхүү номын эх зохиолыг гаргасан.

Та нэвтэрч орно уу!