
Вань
Вань
Түүний зохиол бүтээлүүд “Хэйми алга болчихлоо”, “Надтай тоглооч”, “Шувуу ба Мөсөн уулын түүх”, “Том хөлтэй охин”, “Эмээгийн том муур, жижиг муур хоёр”, “Жан Үлан ба Загасан хүүхдүүдийн домог”, “Сая хотоор аялсан муур”, “Хөдөө гэртээ харьсан нь”, “Далайн эрэг дээрх далайн өвсөн байшин” зэрэг болно. Тэрээр 2019 оны 56 дахь удаагийн Бологнагийн Олон Улсын Хүүхдийн Номын Үзэсгэлэн болон 2019 онд болсон 32 дахь удаагийн Тегераны Олон Улсын Номын Үзэсгэлэн дэх Хятад номын чимэглэл зургийн үзэсгэлэнд оролцсон; мөн түүний “Хүүхэд насны дурсамж” нэртэй номын чимэглэл зургийн бүтээл нь “2017 оны Чэнь Бө Чүйгийн нэрэмжит Номын чимэглэл зургийн үзэсгэлэн Олон Улсын Хүүхдийн Уран Зохиолын Шагнал” хүртэж, дотооддоо мэргэжлийн ангилалд дэд байр эзэлсэн. “Хэйми алга болчихлоо” бүтээлээрээ Хоёр дахь удаагийн Шинь И Зурагт Номын Шагнал” хүртэж шилдэг бүтээлээр өргөмжлөгдсөн бол “Том хөлтэй охин” бүтээл нь Анхдугаар удаагийн "Жан Лөпин Зурагт Номын Шагнал” хүртэж шилдэг бүтээлээр тус тус шалгарчээ. “Хөдөө гэртээ харьсан нь” бүтээл нь Боловсролын Яамнаас санал болгож буй номын жагсаалтад багтсан.
Та нэвтэрч орно уу!