
Дашзэвэг
Мөнхбаатар
Алдар овогт Дашзэвэгийн Мөнхбаатар Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. ХААИС-ийг мал-зүйч технологич, МУИС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Завхан аймгийн ХХААГазрын харьяа ЦСҮАА-д олон жил ажиллан, малчдын амьдралд дунд орж, тэдний зовлон жаргалыг биеэр мэдрэн, хөдөө нутгийн сайхныг бишрэн харж явсны хувьд зохиол бичих сэдэл төрсөн билээ. Монгол нүүдэлчдийн амьдралыг харуулсан адал явдалт хүүрнэл зохиол бичиж эхэлснээс хойш арав гаруй туужийн ном хэвлүүлэн, дал гаруй өгүүллэг бичиж уншигч олондоо толилуулжээ. ХЭВЛҮҮЛСЭН НОМ БҮТЭЭЛҮҮД: 2023 онд “Ханцуй доторх залбирал” тууж 2023 онд “Талын зээрд наран” тууж 2023 онд “Дөрөлжөөр өнгийсөн хад” тууж 2023 онд “Дөрөө сарны үг“ тууж 2023 онд “Богцтой бодол” тууж 2023 онд “Айлын утаа” тууж 2024 онд “Хайрхан уулын нөмөр” тууж 2024 онд “Элсэн дээрх мөр” тууж 2024 онд “Дуурингийн намар” тууж 2024 онд “Хараа гүйлгэх алс” тууж 2025 онд “Өргөмөл” “Сарны хөөг” туужууд тус тус бичсэн. МЗЭ-ийн гишүүн зохиолч.
Та нэвтэрч орно уу!