
Хатанбаатар
Баясмаа
"Гуалиг байх энгийн" хөтөлбөрийн санаачлагч Х.Баясмаа нь санхүү, бизнес удирдлагаар мэргэшсэн, банк санхүүгийн салбарт ажилладаг бөгөөд оффисын орчинд өдрийн 9 цагийг өнгөрөөдөг ажил хэрэгч бүсгүй билээ. Мөн одонтой ээж, гэрийн эзэгтэй, эхнэр гэх алдрыг өдөр тутамдаа дуудуулан ажиллаж амьдардаг нэгэн. Би жирэмслэлт бүр дээрээ 95 кг хүртэл таргалдаг. Төрснийхөө дараа "турах" гэдэг нэг том ажилтай үлддэг, амархан таргалдаг хүн. Өөрийнхөө илүүдэл жингийн асуудлыг арилгах гэж судалж яваад эрүүл хоол, фитнес, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэмнэлд дурлагч болсон юм. Олон олон бүсгүйчүүд гуалиг болох гэж төрөл бүрийн сайн муу олон аргыг туршаад амжилт олохгүй яваа гэдгийг мэдээд, тэдэнд туслах зорилгоор "Гуалиг биеийг бүтээх 100 өдрийн өөрчлөлт" хөтөлбөрийг санаачлан мянга, мянган бүсгүйчүүдийг гуалиг болоход нь тусалж чадсан.
Та нэвтэрч орно уу!