
Юнрэн
Ариунзаяат
Цахим спортын судлаач, esportsnewsmn вэбсайт болон хуудасны үүсгэн байгуулагч. Амьдралынхаа сүүлийн арав шахам жилийг цахим спорт видео тоглоомын салбарт зориулж ирсэн. АНУ-д амьдарч байгаа хугацаандаа цахим спорт, видео тоглоомын арван найман арга хэмжээ, тэмцээнд оролцож, үзэж, цоо шинээр хөгжиж байгаа энэ салбарын тухай уншиж, үзэж, дуулсан бүхнээ нэгтгэн хэн бүхэнд ойлгогдохоор маш энгийн хэлбэрээр бичсэн цахим спортын гарын авлага номоо уншигч та бүхэнд хүргэж байна. Монголын цахим спортын хөгжлийн тод жишээ The MongolZ багийн үнэнч дэмжигч тэрээр 2016 онд Asian Minor-т түрүүлснийг дуулж, 2017 онд The MongolZ баг АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод болсон IEM 2017 тэмцээнд очиход нь уулзсанаас хойш цахим спортод орохоор эргэлт буцалтгүй шийджээ. Таны хүү, охин, ач, зээ, дүү нар, шавь нарын амьдралын хэв маяг, соёл нь болж байгаа видео тоглоомын тухай ойлголт авах болно гэж итгэж байна.
Та нэвтэрч орно уу!