Сангажав

Баярцогт

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. 1989 онд Москвагийн Улсын Их Сургуулийг Эдийн засагч, багш мэргэжлээр, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Колумбын Их сургуулийг Олон улсын эдийн засгийн магистр, 2003 онд МУИС-ийг Хуульч, эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ардчилсан хувьсгалын үйл явц, МХЗЭ-ийг шинэчилж Монголын Залуучуудын Холбоог байгуулахад оройлон оролцсон. 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан хамгийн залуу улстөрч болжээ. 2006 онд Төрийн ордны хойморт байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхан, Ж.Самбуугийн шарилыг нүүлгэн шилжүүлж, Үндэсний бахархалт өвийг сэргээх Чингис хааны хөшөөт цогцолборыг барих ажлыг удирдан зохион байгуулсан. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг улс орондоо хохирол багатай даван туулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 2009 онд стратегийн ач холбогдол бүхий, Монголын уул уурхайн хамгийн том төслийн нэг болох Оюу толгой-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцож, түүхэн хувь нэмэр оруулсан. 2010 онд ОХУ-д төлөх “Их өр”-ийн үлдэгдлийг тэглэх хэлэлцээрийг удирдан, амжилттай шийдвэрлэсэн. АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн (1990-1992), УИХ-ын гишүүн (1996-2000, 2004-2016), УИХ-ын дэд дарга (2012-2013 он), Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд (1998), Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга (2004-2006, 2014-2016), Засгийн газрын гишүүн, Сангийн сайд (2008-2012). “БРИТАННИКА ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ”-иос

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Оюу толгой: Хөрөнгө оруулалтын гэрээ | Холбогдох гэрээ, баримт бичгүүд

Оюу толгой: Хөрөнгө оруулалтын гэрээ | Холбогдох гэрээ, баримт бичгүүд

2025/11/27

Бүх хариултыг эндээс... Оюу толгойн гэрээтэй холбогдуулж олон нийтийн дунд үүсээд байсан маргаан, буруу зөрүү ойлголтыг цэгцлэх үүднээс Оюутолгойтой холбогдох бүх 13 гэрээ, тогтоол шийдвэр, хэлэлцсэн хурлуудын тэмдэглэл зэрэг олон нийтэд хэзээ ч нууц байгаагүй бүх мэдээллийг эмхэтгэж "Оюутолгой: Хөрөнгө оруулалтын гэрээ. Холбогдох баримт бичгүүд" номыг 2020 онд хэвлэн гаргасан. Энэ нь төслийг сайшаадаг нэгэнд бол бодит жишээ, муучилдаг нэгэнд бол тодорхой баримт юм. Гэрээ хийгдсэн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, гэрээ байгуулах үйл явц, УИХ, Засгийн газар хэрхэн хэлэлцэж, хуулийн хүрээнд хэрхэн яаж байгуулагдаж байсан гээд бүхий л үйл явцыг ямар нэгэн түүх дурсамж байдлаар бус, бодитой бичиг баримт дээр тулгуурлаж, төсөлтэй холбогдолтой гэрээнүүдийн монгол, англи хэл дээрх эх, бусад бичиг баримтыг эмхэтгэл болгон гаргасан.

100,000₮