Лувсандорж

Доржням

Улаанбаатар хотод төрсөн. 1957-1968 онд Зүүн-Хараа хотын I 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгссөн 1975-1976 онд Дархан хотын соёлын ордонд дагалдан жүжигчин, 1976-1978 онд УБДС-ийн кино-драмын ангид оюутан, 1978-1982 онд ЗХУ-ын Ленинград хотын Н.К.Крупскаягийн нэрэмжит Соёлын дээд сургуульд оюутан, 1982-1986 онд Сүхбаатар аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны соёлын хэлтсийн дарга, 1986-1993 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдагч, дарга, 1993-1994 онд жүжигчин дуу оруулагч Д.Сүхбаатарын ЭСТА-81 студид зохион байгуулагч, 1994-1995 онд Хүүхэд Залуучуудын Театрт зохион байгуулагч, 1995-1996 онд Хүүхэлдэйн театрт жүжигчин, 1996-2002 онд БЗД-ийн Д.Сүхбаатарын нэрэмжит Соёлын төвийн дарга, 2002-2009 онд Бэрс болон, Радио Телевизийн Дээд Сургуулийн жүжигчний уран чадварын багш, тэнхимийн эрхлэгч зэрэг алба ажлуудыг хашиж байсан. 2009 оноос тэтгэвэртээ сууж, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

Та нэвтэрч орно уу!