Өлзийхутаг
Үлэмжтөгс
Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
ТҮГЖИН тууж сонсогч чамайг огт өөр ертөнц, төсөөлөөгүй орчин, хайрцаггүй орон зайд замчлах орчин цагийн АНДЕРГРАУНД СУДАР гэдэгт эргэлзэхгүй итгэ. "Түгжийн шашинд нэгдэгтүн! Түгжтэн олны нэг бологтун!" Эртний бурхад хүмүүсийг “хүлээцтэй бай, биеэ цэгцэл, бүхнийг тэвчээд хойд насандаа жарга” хэмээн сургадаг бол Түгжин тэднээс юуг ч хориглосонгүй. Түгжин тэднийг өөрчлөгд хэмээн шаардаагүй, аливааг сайн ба муу гэж ялгаж зааглаагүй. Харин ч хүнийг юу хөглөж, юу автуулж байна, тэр бүхнийхээ гүнд яг тэр агшинд нь ухамсраа хурцлан сэрж, сүнсээ гэгээрүүлж болохыг өөрийн биеэр үзүүлсэн юм. Түүний хувьд утааг дотроо түгжсэн шигээ, өөрт байгаа бүхнээ гэгээрлийн зам болгож чадсанд л хамаг утга оршиж байв. Түгжин сүсэгтнүүддээ дуугүйгээр, “Хаана байна, тэндээсээ сэр. Юу байна, түүгээрээ гэгээр” гэх дотоод эрх чөлөөг номлов. Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Ковид цар тахлын хөл хорионы дэглэм ноомой нь дэндсэн эрдэмтний амьдрах хэв маяг хийгээд амьдралын философи, ертөнцийг үзэх үзлийг орвонгоор эргүүлж орхино. Хэзээ тахал тусаж мэдэх тодорхой бус айдаст автсан эрдэмтэн нэг л мэдэхэд цуврал алуурчин, гаж хүчирхийлэгч болон хувирна. Энэ хөл хорио хэзээ нэгэн цагт тавигдаж энгийн амьдралд шилжих болбол хийсэн хэргийнхээ ул мөрийг хэрхэн баллах вэ гэх айдас түүнийг зовооно. Тиймээс хөрс судлалын эрдэмтэн мань эр цогцсуудыг устгах шинжлэх ухааны өвөрмөц туршилт хийхээр шийднэ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.