
Надмид
Мандал
Надмидын Мандал 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд нийслэлийн 33-р дунд сургууль, 1984 онд МУИС-ын орос хэл, утга зохиолын анги, 1992 онд БМДИ-ийн англи хэлний багш бэлтгэх сургуулийг тус тус төгссөн. Орос хэл утга зохиол, англи хэлний багш мэргэжилтэй, хэл шинжлэлийн магистр. Боловсролын салбарт 1984 оноос хойш нийт 32 жил ажилласан. Н.Мандал 1999 оноос хүүхдэд зориулан уран зохиолын ном бичиж анхныхаа Бондхой номыг хэвлүүлсэн ба “Болсон явдал”, “Зэгэл биет Чалчаахай”, “Хип хоп мандтугай”, “Пөөвгөө” зэрэг 60 гаруй бие даасан ном хэвлүүлэн уншигч багачуудын гар дээр тавьсан. Бүтээлүүдийн тухай утга зохиол судлаач Баж. Ганбат, орчуулагч Ж.Оюунцэцэг, Н.Пүрэвдагва, зохиолч Д.Гармаа, багш Рэнжин, оюутан П.Отгонбаяр нар үнэлэн бичиж хэвлүүлсэн төдийгүй, БНХАУ-д зарим зохиол ном болон хэвлэгдэж. БСШУ-ны яам, ССАЖЯ, МЭХ, “Мөнхийн үсэг” Принтинг, “Монсудар”, МУЗС, READ төсөл, Непко кидс, Соёмбо хэвлэлийн газрууд, улсын санд ном худалдан авах шалгаруулалт зэрэгт удаа дараа шалгарч байв. 2014 онд Архангайн ХДТ-ын тайзнаа “Шидэт шүүр жүжиг, ”2018 онд Монгол улсын хүүхэлдэйн театрын тайзнаа “Нууцын эрэлд” жүжиг, мөн театрын тайзнаа 2020 онд “Миний хөөрхөн шүдний аялал жүжиг, 2021 онд Дархан хотын Залуучууд театрт “ЛАНУШ” жүжиг, 2022 онд Өвөрхангай аймгийн ХДТ -т “Хамгийн том олз” жүжиг, Дорноговь аймгийн Саран хөхөө театрт “Саран охин, Хөхөө хүү” жүжиг, 2024 онд МУ-ын хүүхэлдэйн театрт “Хаалган хадны нууц” жүжиг тус тус нээлтээ хийсэн. 2019 онд МҮОНТВ-д “Шүдний аялал” 10 ангит цуврал дэлгэцнээ тавигдаж эхэлсэн ба 2020 онд “Эвтэй найзууд” цуврал анимейшны 4 анги үзэгчдийн хүртээл болсон. 2019 онд “Солонгон хотын нууц” туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан.
Та нэвтэрч орно уу!
