Линдеблад

Бьерн

Бьерн Линдеблад (1961-2022) Шведийн олон нийтийн илтгэгч, бясалгалын багш асан Бьерн Наттикко Линделблад нь хориод насандаа бизнесийн удирдах албыг орхиж, Тайландын ширэнгэн ойд байрлах хийдэд ойн ламын амьдралыг сонгосон нэгэн билээ. Тэнд түүнийг “Наттико” буюу “Мэргэн ухаан дунд өсөж торнидог нэгэн” хэмээх нэрээр нэрлэжээ. Лам болсноос хойш арван долоон жил өнгөрсний дараа тэрээр Шведдээ эргэн ирсэн бөгөөд 2018 онд эдгэршгүй өвчин болох ALS (амиотрофик хажуугийн склероз) өвчнөөр оношлогдон 2022 онд нас барсан билээ. Түүний анхны ном болох "Миний буруу байж магадгүй" нь Шведэд хэвлэгдэн гармагцаа бестселлер болж, тухайн жилийн хамгийн их борлуулалттай баримтат номоор шалгарсан бөгөөд Adlibris болон Storytel-ийн "Шилдэг баримтат ном" шагналуудыг хүртсэн юм.

Та нэвтэрч орно уу!