Бямба

Ринчен

Еншөөбү овогт Бямбын Ринчен Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн мөн Монгол улсын хамгийн анхны Докторын зэрэг хамгаалсан хүн юм. Б.Ринчен нь тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон. Түүний уран бүтээлд монголчуудын ахуй амьдрал, нийгмийн өөрчлөлт, ёс заншлыг бодит дүрслэлтэйгээр харуулсан байдаг. “Үүрийн туяа”, “Заан Залуудай” зэрэг бүтээлүүд нь монголын уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгт тооцогддог.

Та нэвтэрч орно уу!