
Жаргалсайхан
Энхсайхан
Ж.Энхсайхан нь 1998 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль, 2005 онд Оросын Холбооны улсын Ростов-на-Дону хотод Эдийн Засгийн Академи, 2007 онд Солонгос улсад Солонгос хэл судлалын чиглэлээр тус тус суралцаж төгссөн. 2008 оноос ажлын гараагаа Хүний нөөцийн салбарт эхлүүлж, хүний нөөцийн менежмент, ажилтны хөгжил, сонгон шалгаруулалтын чиглэлээр мэргэшсэн карьер хөгжлийн зөвлөх бөгөөд олон зуун ажил горилогчдод хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь зөвлөн чиглүүлж ирсэн туршлагатай. Зохиогчийн хувьд хүний нөөцийн мэргэжлийн мэдлэг, бодит ажлын туршлагаа олон нийттэй хуваалцах, залуусыг дотоодын болон гадаадын компаниудад ажилд ороход нь өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, зөвлөн туслахыг гол зорилгоо болгодог. "Та тэнцсэн – Ажлын ярилцлагын ноу-хау" ном нь түүний олон жилийн ажиглалт, ярилцлага хийсэн туршлага, хүний нөөцийн практик мэдлэг дээр тулгуурлан бүтээгдсэн бөгөөд ажил горилогч бүрийг ярилцлагын өрөөнд илүү бэлтгэлтэй, илүү итгэлтэй, илүү үнэ цэнтэйгээр ороход нь туслах зорилготой бүтээл юм.
Та нэвтэрч орно уу!
