
Рад
Ричард
Олон улсын багш, мистик, найрагч Ричард Рад Эдинбургийн их сургуульд Уран зохиол, метафизикээр Магистрын зэрэг хамгаалсан. Төрөлхийн эрэлчин тэрээр Дорнын их багш нарт шавилан суралцахдаа Гималайн нуруу, Номхон далай, Америк, Арктикийн бүс нутгуудаар аялж амьдарсан туршлагатай. Тэр мөн Австралид кино урлагийн салбарт ажиллаж, Тайландад Чи Гон, бясалгалын багшаар суралцаж, Атлантын далайг жижигхэн дарвуулт завиар туулж байсан. Ричард анх залуудаа хачирхалтай эрчим энергиүд биеэрээ гүйхийг мэдэрч эхэлснээр далдын аяллынх нь эхлэл тавигджээ. Үүнээс болж түүний сүнслэг хайгуул эрчимжсэн. Тэрээр 2002 онд хүний ДНХ-д нуугдах ид шидийн боломжуудыг хайсан маш өргөн агуулгатай Генийн түлхүүр гэх синтезийг хүлээн авч, түүнийгээ бичиж буулгаж эхэлснээр бүх сурч нэрсэн туршлага нь синтезлэгдэн сүлэлдсэн байна. Өнөөдөр Ричард Генийн түлхүүрийн агуу хичээлүүдэд үргэлжлүүлэн суралцаж, бусдад заахын хажуугаар хүлээн авсан мэргэн ухаанаараа үлгэрлэн амьдарч, дэлхий даяар өргөжин тэлж буй сонирхогч хэн бүхэнтэй хуваалцсаар байна. Түүний бүтээлүүдийг олон хэлээр хөрвүүлэн буулгасан бөгөөд 2019 онд Уоткинсоос “Энэ цагт амьдарч буй хамгийн нөлөөтэй 100 сүнслэг эрхэм”-ийн жагсаалтад мөнхөлжээ.
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд

