Хар муур

Хар муур

Хар муур хэвлэлийн газар

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Алисагаас асуу

Алисагаас асуу

2026/10/09

Хар тамхины авралгүй ертөнцөд хөл алдсан өсвөр насны охины сэтгэл өвдөм бодит түүх. Түүний өдрийн тэмдэглэлийн илэн далангүй бичвэрүүд чамайг дэргэд нь байгаа мэт дотор зуруулна. Энэ дэвтрээр дамжин түүний ертөнцөд нэвтэр. Чи “Алиса”-н энэ аяллыг хэзээ ч мартаж чадахгүй. “Алисагаас асуу” ном нь 6 сая гаруй хувь зарагдсан, орчин цагийн сонгодог бүтээл болж чаджээ. Уруу татлага, хар тамхины сүүдэрт нөлөө, архаг донтолттойгоо тэмцэх өсвөр насны охины бодит амьдралын түүхийг нэмэлт хачиргүй хадгалсан тэмдэглэлийн дэвтэр нь мансуурлын ертөнцийн бүх үнэнийг ямар ч хаалтгүйгээр илэн далангүй илчилнэ. Анх ном хэвлэгдсэн 1970-д онд хэт шударга, түгшүүртэй, бүр танхай гэх шүүмжийг дагуулж байсан бол өнөө цагт сэтгэл хөдлөм хийгээд өр өвтгөм гэж тодорхойлогдох болжээ. Энэхүү ном уншигч, сонсогчоо ховсдон автуулахаас гадна сэрэмжлүүлэг болох баримтат зохиол юм. Өгүүлэгч: Б.Мөнхтуяа Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

20,000₮
4 цаг 45 мин