Авто хүлэг: Ухаалаг оношилгоо
2026/10/19
Авто тээврийн хэрэгсэл хувьсан өөрчлөгдөж, электроник удирдлагын систем ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг болсныг та бүхэн өдөр тутмын амьдралдаа мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Машины төв удирдлагын системтэй холбогдон алдааны кодуудыг багажийн тусламжтайгаар илрүүлэх боломж нөхцөл сайжирсан. Гэвч, хэрэглэгчид тухайн кодыг уншаад чухам ямар алдаа гарсан тайллыг өөрийн эх хэл дээрээ мэдэх боломж тэр бүр байдаггүй. Учир нь Авто компьютер оношилгооны багаж Алдааны кодын товч тайллыг Монгол хэл дээр өгдөггүй. Тиймээс энэхүү хүндрэлийг амжилттай даван гарах, түүнчлэн ямар алдааны улмаас чухам ямар гэмтэл гарсан, учирсан гэмтлийг арилгах аргачлалыг энд товч бөгөөд аль болох өргөн хүрээг хамарч өгөхийг зорьсон болно. Өөрөө засвар үйлчилгээгээ хийхийг эрхэмлэдэг аливаа хүнд энэ ном жаахан ч гэсэн тус дэм өгч, өрхийн төсөвт нь хэмнэлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Та энэ номд багтсан зөвлөмжийн дагуу тухайн алдааны кодын тайлал, засварлах зүйлс, яагаад ийм гэмтэл тохиосныг судалж, өөрийн практик дээр туршлага хуримтлуулж, мэдлэгээ арвижуулах боломж тань жаахан ч гэсэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
15,000₮