Гадаадад зорчигчдын мэдэх ёстой бүх зүйл нэг дор
2026/11/09Гадаадад зорчих монголчууддаа зориулсан алхамчилсан практик гарын авлага.
Аяллын төлөвлөлт, маршрут, төсөв, паспорт, виз, нислэг, байр, даатгал, эрүүл мэнд, мөнгө, төлбөрийн хэрэгсэл, утас, интернэт, ачаа тээшний бэлтгэлээс эхлэн нисэх буудалд бүртгүүлэх, аюулгүйн болон хилийн шалгалт нэвтрэх, онгоцонд зорчих, дамжин нисэх, очсон улсын хил, гаалиар нэвтрэх, нисэх буудлаас байрлах газартаа хүрэх, зочид буудал болон нийтийн тээвэр ашиглах, хоол хүнс, худалдан авалт, нутгийн соёл, зан заншилтай танилцах зэрэг аяллын үе шат бүрд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг багтаасан. Мөн өвчлөх, осолд орох, эд зүйл болон паспорт алдах, залилан, аюулгүй байдлын эрсдэлд өртөх, нислэг саатах буюу цуцлагдах, тээш гээгдэх, гэмтэх зэрэг гэнэтийн нөхцөлд авах арга хэмжээ, тусламж хүсэх болон холбогдох байгууллагад хандах дарааллыг тайлбарласан.
Буцах аяллын бэлтгэл, гааль, татварын буцаалт, аяллын дараах эрүүл мэнд, төлбөр тооцоо, нэхэмжлэлийн асуудлыг мөн хамруулсан. Бүтээлийн хавсралтад аяллын төлөвлөгөө, шалгах хуудас, холбоо барих карт, гадаад хэлний тусламжийн өгүүлбэр, маягтын нэр томьёоны тайлбар, гомдлын загвар, эмчилгээний аяллын бэлтгэл, визгүй болон хөнгөлөлттэй зорчих нөхцөл, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг багтаасан болно.
Алхамчилсан гарын авлага нь 23 бүлэг, 9 хавсралт, эх сурвалж болон зохиогчийн тухай хэсгээс бүрдэнэ.
15,000₮