Гантулга

Мөнх-Эрдэнэ

Г.Мөнх-Эрдэнэ нь МУИС-ийг антропологи, Мэлбөрний их сургуулийг хөгжил судлалын мэргэжлээр тус тус төгссөн. Одоо Оксфордын их сургуулийн хүмүүний газар зүйн докторын хөтөлбөрт суралцаж байна. Өмнө нь Копенхагений, Кэмбрижийн, Нью Йорк их сургууль болон Австрийн шинжлэх ухааны академид зочин судлаачаар ажиллаж байсан туршлагатай. Хөгжил, капитализм, албан бус эдийн засаг, уул уурхай, мал аж ахуй, соёлын өвийн чиглэлээр хээрийн судалгаа хийж, нэгэн сэдэвт болон хамтарсан таван ном, хоёр номын бүлгийг МУИС Пресс, Routledge, White Horse Press зэрэг хэвлэлийн газраар хэвлүүлсэн байна. Мөн олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Current Anthropology, Central Asian Survey, Inner Asia, Journal of Peasant Studies, Nomadic Peoples зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл төдийгүй үндэсний хэмжээний сэтгүүлд хорь орчим өгүүлэл хэвлүүлээд байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хөгжлийн төлөөх монгол тэмцэл

Хөгжлийн төлөөх монгол тэмцэл

2025/10/16

Хөгжил гэх энэ ойлголт ихээхэн ярвигтай зүйл атал өнөө хэн хүний амны уншлага болсон нь эргээд хэн ч, юу ч гэж тайлбарлаж, ярьж болдог бие дүрсгүй, тодорхой чиггүй зүйл болж хувирчээ. Ингээд хэн ч ярьдаг, чаддаг сэдэв болчихлоор юу ч биш болдог зүй тогтол бий. Уг ойлголт анхлан Барууны философи сэтгэлгээ, тэр дундаа 19-р зууны Нийгмийн хувьслын онол, түүнээс өмнөх колоничлолтой салшгүй холбоотой бүрэлдсэн бөгөөд өнөөдөр тэр үеийнхээсээ танигдахгүй болтлоо, тэр дундаа бүр сөрөг утга нь улам бэхэжсэн шинжтэй болжээ. Энгийн үгээр бол хүн төрөлхтөн хөгжлийн дээд доод шатанд оршдог, видео тоглоомын үе давж байгаа юм шиг энэ шатлалыг давсаар нэг мэдэхэд дээд үеийн, загвар улсын түвшинд хүрнэ гэсэн сэтгэлгээг хөгжил гэж ойлгож байв. Тиймээс тэр үед хөгжлийн дээд шатанд байгаа улс нь доод шатанд байгаагаа дээрэмдэх, колоничлох, боолчлох нь “байгалийн шалгарал”, бурхны зохиол байлаа.

30,000₮