Б.

Батсүрэн

Хөдөө аж ахуйн их сургуулийг Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэйгээр 2008 онд төгссөн. Байгаль орчны чиглэлийн 15 төрлийн төсөл хөтөлбөр, чиглүүлэгч багшаар ажиллахын хажуугаар Эко-Ази Байгаль орчин менежентийн дээд сургуульд үндсэн багш ХААИС-д гэрээт багшаар тус тус ажиллаж байгаад одоо Монголын үндэсний их сургуулийн Байгаль орчин хамгаалах хөтөлбөрийн багт багшийн ажил хийж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хэсгийн төлөөлөгчийн эхнэрт тохиолдсон явдал

Хэсгийн төлөөлөгчийн эхнэрт тохиолдсон явдал

2020/07/21

Залуусын хайр сэтгэл үнэт зүйлс, амьдралд эд баялаг байхгүй ч хайр сэтгэл, хүндлэл байхад амьдрал өөрөө бадамлан дэлгэрэх ерөөлтэй байх агаад тухайн үед миний бие нь одоогийн нийтлэг охидын нэгэн адил эрх танхил, Монгол ёс заншил, уламжлал, дэг жаяг мэддэггүй, гэр орны ажилд тааруухан нэгэн бүсгүй хайр сэтгэлээ зорьж сумын хэсгийн төлөөлөгчийг ирээдүйн ханиараа сонгон засаг захиргааны хамгийн бага нэгжээс, цалин хөлсний хамгийн бага хэмжээнээс, эд хогшлын нэг ширхгээс амьдралаа эхлэн цэцэглүүлсэн юм. Энх амгалангийн манаанд тушаал авсан, амь биеэ үл хайрлах тангараг тавьсан Цагдаа хүний гэргийн үүрэг хариуцлага мөн цагдаагийн албаны хүндрэл бэрхшээл, баяр жаргалыг, орон нутагт томилогдон ажиллаж байгаа алба хаагчдын амьдрал ахуйг, хэн нэгний хэлж захиагүй захиас алдаа онооны жижиг учгийг залуус дүү нарт уг дурсамж номоороо хүргэхийг хичээлээ.

15,000₮