Харуки
Мураками
Мүраками Харүки (村上春樹 Murakami Haruki?) (1949 оны 1 сарын 12-нд төрсөн) нь Японы зохиолч, орчуулагч юм. Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн юм. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт хэсгийнхний шүүмжлэлийг хүлээдэг. Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болжээ. 1986 онд тэр Японоос гарч Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их Сургууль, Таффсын Их Сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их Сургууль ба 2008 онд Принстоны Их Сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулжээ. Түүний хэд хэдэн ном нь Японд болон гадаадад кино болж гарсан байна.
Та нэвтэрч орно уу!