Омартиан

Сторми

СТОРМИ ОМАРТИАН бол Power of a Praying® цуврал номууд (дэлхий даяар 38 сая гаруй хувь борлогдоод байгаа) болон “Сторми”, “Гишгэж буй шатаа л харж болохоор гэрэлтэй”, “Бүгдийг өөрчлөгч нэгэнз албирал®” зэрэг борлуулалтаараа тэргүүлэгч номуудын зохиогч билээ. Олонд танигдсан Христ итгэлт зохиолч Стормигийн хүчтэй, ойлгомжтой бичиглэл бүхий номууд борлуулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтад байнга орж, маш олон шилдэг шагналыг авч байсан. Бурханд итгэж, нөхцөл байдлаас үл хамааран Түүний зааснааар алхах аваас бидний амьдралыг Тэрээр хэрхэн өөрчлөн шинэчилдэг тухай Сторми уншигчдынхаа сэтгэлд хүрэхээр, яруу сайхнаар бичдэг зохиолч юм. “Миний олж авсан шиг тийм л эрх чөлөө, эдгэрэл, сэргэлт, сэтгэл ханамж, амьдралын зорилгыг бусад хүмүүс ч олж аваасай гэж би хүсэж, тэдэнд туслахыг зорилгоо болгосон. Есүсийн хайр амьдралыг өөрчлөн шинэчлэх гайхалтай хүчтэйг хүмүүс мэдэж аваасай, улмаар Түүний зорьж бүтээсэн шиг тийм л амьдралаар амьдраасай гэж би хүсдэг” гэж тэр хэлсэн байдаг.

Та нэвтэрч орно уу!