Алтаннар

Яруун

2016 он "Алтан дундаж" оёдол эсгүүрийн ном. 2020 он "Ханхүү Винсент" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. "Зүүдэн гүнж Яну" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. 2021 он "Гайхамшигт цасан ширхгүүд" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. "Бэрс баатар" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. "Далайн сахиусан тэнгэр ба Луу" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. 2022 он "Хүүхдүүдэд харагдах үл үзэгдэх амьтад" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. "Үзэсгэлэнт Үүл гүнж ба Уул ханхүү" хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном. 2023 он "Толгойд нуугдах чөтгөр" аймшгийн зохиол.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Толгойд нуугдах чөтгөр

Толгойд нуугдах чөтгөр

2023/11/16

- Долли нуугдаж тоглох цаг биш шүү дээ? гээд нэр хийтэл хөшгийг яртал, “Нүдэндээ юу буулгачхав аа. Албин тийрэн үү?” хэмээгээд Зоя хүчдэлд цохиулсан лугаа салганана. Таван давхрын цонхонд жигүүртэй л биш бол хэм бэ гуай ч хүрэх боломжгүй газарт үхээрийн бузар чармай шалдан дөрвөн ихэр эм бөгтийж, салтаа доогуураа цоо ширтэж байх нь тэр. Лавтай хүний сүг. Хатангиршсан хоёр хөлийн завсраар хувхайрсан саарал царай, шулмын зэвүүцлээр хэржигнэн хихилэв. Хөө хар үс, ширхэг бүрээр арзайж сарны гэрлийг халхлан авч түнэр харанхуйд хучмуй. Нэг биш дөрвийн дөрөв ад зэтгэр. Зоя юу харсан аа ухаарав. - Ээж ээ! Байдгаараа аврал эрэн чарлаж хаалганы зүг сарвайлаа. Хаалга хүрч чадамгүй хол санагдана. Сэгсийсэн ад зэтгэрүүд салтаа доогуураа олзолсон чигтээ ээлж дараалан шал дэвсэж хөнгөн үсэрцгээлээ. Алцайсан төрхөө алдалгүй эгэлгүй хурдан туулай лугаа дэгдэж Зоя-н зүг шунан тачаадав.

13,700₮