Чулуунбаатар

Уранхолбоо

“Тод гэрэлтэх бүсгүй”номыг “Хөөрхөн дэлхий ТББ”-ын тэргүүн, алдарт эхийн II одонт, бидний сайн мэдэх дуучин Ч.Уранхолбоо болон Философийн ухааны доктор, ХААИС-ийн багш Г.Уянга, боловсролын ухааны доктор, "Ач" АУИС-ийн багш Б.Нарантунгалаг нар хамтран бичсэн

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Тод гэрэлтэх бүсгүй

Тод гэрэлтэх бүсгүй

2021/04/26

Номд үндсэндээ гэрлэлт тойрсон асуудлуудыг тал талаас нь нэлээд сайн хөндсөн буй. Жишээ нь хэдэн насандаа гэрлэвэл зүгээр вэ гэсэн асуултад ийн хариулжээ. АНУ-д гэрлэх дундаж нас эрэгтэй нь 29.8, эмэгтэй нь 27.8 байдаг бол энэ тоо ойролцоогоор 30 гэнэ. Монгол улсын хувьд 25-28 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой нас гэж үздэг бөгөөд гэрлэлтийн статистикийг харахад гэрлэлтээ батлуулсан хосуудын дундаж нас 27.5 (эрэгтэй 29, эмэгтэй 26) байдаг гэсэн судалгаа байдаг аж. Их эрт гэрлэвэл, бас оройтож гэрлэвэл эмэгтэй нь хохирч үлдэх магадлалтай байдаг тухай, хурим гэдэг зүйлийг өөрийн боломжид тохируулан аль болох хийх хэрэгтэй талаар өгүүлжээ. Ижил хүйстний харилцааны тухай ч дурдаагүй өнгөрөөгүйг нь онцлууштай санагдав. Мөн гэр бүл төлөвлөлттэй холбоотой нэг чухал асуудал бол хүүхэд хоорондын зай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүүхэд хоорондын зай 2-5 жил байх нь эхийн болон ургийн эрүүл мэндэд сайн гэж үздэг байна. Энэ хэсэгт зохиогч эмэгтэйчүүд болон бусад эхчүүдийн туршлагуудыг харамгүй хуваалцсан нь сонирхолтой. Бүтээлийг уншсан: UBS телевизийн хөтлөгч М.Энхтуяа

21,890₮
5 цаг 59 мин