Жигмэдбаатар

Оюун

AMAZON.COM сайтдээр “The Savvy Squirrel”, “How to Increase your Income” “Try 100 times” номууд нь нийтлэгдсэн зохиолч, Санхүүгийн зөвлөх, коуч, “САНХҮҮЧ ХЭРЭМ” Бага насны хүүхдэд санхүүгийн боловсрол олгох төслийн санаачлагч Жигмэдбаатарын ОЮУН Жигмэдбаатарын Оюун нь байгууллагын болон хувийн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Орижинал Аутсорсинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал юм. Мэргэжлийн санхүүгийн зөвлөх Оюун нь амьдралын дасгалжуулагчаар суралцан бэлтгэгдэж, бизнесийн байгууллага ба хувийн санхүүгийн зөвлөхөөр ажилласан 20 жилийн туршлагадаа үндэслэн өдгөө санхүүгийн амьдралаа эрүүлжүүлж, итгэл үнэмшилтэй амьдрахыг хичээж буй хүмүүст онцгойлон хандсан дасгалжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Төсөвлөх, зарцуулах, хадгалах, урт хугацаанд баялаг бүтээх зэрэг мөнгөний удирдлагын суурь ойлголтуудыг мэргэжлийн бус хүмүүст хамгийн ойлгомжтойгоор тайлбарладаг нь түүнийг аргууд чадваруудын нэг юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Санхүүч хэрэм 14. Татвар ба хувь нэмэр

Санхүүч хэрэм 14. Татвар ба хувь нэмэр

2026/02/12

Татвар бол бидний хамтын хувь нэмэр. Хүн бүрийн төлсөн татвар нийлээд сургууль, эмнэлэг, зам гүүр, нийтийн үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн, номын сан зэрэгт зарцуулагддаг. Хэрэв цахилгаан тасарвал бүх зүйл зогсдог шиг, татвар байхгүй бол бүх нийтийн үйлчилгээ зогсоно. Татвар бол зөвхөн төлөх ёстой мөнгө биш. Энэ бол бидний хамтдаа бүтээж буй сайхан амьдралын төлөөх хөрөнгө оруулалт. Хүүхдийн тоглож буй цэцэрлэг, бидний алхаж буй гүүр, эмнэлэгт аврагдсан амь бүрийн ард таны төлсөн татвар байдаг. Хүүхэд яагаад энэ сэдвийг мэдэх хэрэгтэй вэ? Хүүхэд тань татварын мөнгө хаашаа явдгийг мэдэх нь зөвхөн тоо бодож сурах бус, иргэний хариуцлага, шударга ёс, ил тод байдлыг ойлгоход нь тусална. Ирээдүйд бизнес эрхлэх, төрийн алба хаших эсвэл зүгээр л идэвхтэй иргэн байх үед нь ч энэ ойлголтууд түүний шийдвэр гаргалтад нөлөөлнө. Яагаад гэрт нь, та заах хэрэгтэй вэ? Татварын талаарх ойлголтыг хүүхдэд өгөх хамгийн итгэлтэй эх сурвалж бол та өөрөө. Санхүүч хэрэм номоороо дамжуулан бидний төлсөн татвар нийгэм болоод энэ улс оронд ямар хувь нэмэр оруулдаг болохыг хүүхдэдээ зааж өгөөрэй.

19,700₮
Санхүүч хэрэм 5. Халаасны мөнгө

Санхүүч хэрэм 5. Халаасны мөнгө

2025/05/07

“Халаасны мөнгө” өгөх нь яагаад чухал вэ? “Халаасны мөнгө” нь баян, боломжтой айлын хүүхдүүдэд зориулагдсан зүйл гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл орлогын түвшнээсээ үл хамааран бид өдөр тутамдаа эсвэл 7 хоногтоо доод тал нь 1-2 удаа хүүхдэдээ амттан бусад жижиг зүйлсийг авч өгсөөр байдаг. “Халаасны мөнгө” гэдэг нь энэ авч өгөх зүйлийнхээ мөнгийг тэдний мэдэлд шилжүүлж хүүхдээр өөрөөр нь сонголт хийлгэж худалдан авалт хийлгэх тухай юм. Эрдэмтдийн судалгаа болон хөгжингүй орнуудын туршлагаас хүүхдэдээ бага балчраас нь санхүүгийн боловсролыг заах эхний алхам болох хамгийн үр дүнтэй арга нь “халаасны мөнгө” өгч, мөнгөтэй шууд харьцах туршлагыг суулгаж эхлэх. Бага насандаа хүүхэд тань хэдэн зуун мянга, олон сая төгрөгтэй биш хэдхэн мянган төгрөгтэй ажиллаж байхдаа алдаа гаргаж, түүнийгээ зөвөөр удирдаж сурах нандин боломж нь “халаасны мөнгө”-тэй ажиллах юм. Тоо бодох, бичиг үсэгт тайлагдах нь хэчнээн чухал шиг мөнгийг зөвөөр удирдаж сурах нь маш чухал, зайлшгүй сурах ёстой чадвар юм. Тиймээс түүнийг уншиж, бодуулж сургаж байсан шигээ санхүүд сурахад нь цаг гарган энэхүү номоо хамтдаа уншаарай.

19,700₮
Санхүүч хэрэм 4. Хэмнэлт ба нэг удаагийн хэрэглээ

Санхүүч хэрэм 4. Хэмнэлт ба нэг удаагийн хэрэглээ

2025/05/07

Байгальд хоггүй, биед хоргүй, санхүүд хэмнэлттэй амьдрах арга ухаанд сургах ном. Самархан түүний найз Хургаханы гэр бүл хөдөө тийш хүлгийн жолоо залан монгол ахуйтай танилцаж тэдний аялал адал явдал, нөхөрлөл, хайр, шинэ соргог зүйлсээр дүүрэн үргэлжилнэ. 3-хан хоногийн аяллын турш Хургаханыхаас 1 ч хог гараагүй байхад Самарханых 3 уут дүүрэн хогтой байлаа. Үүнээс Самархан суралцан 1 удаагийн хэрэглээ нь байгалийг хордуулж, хордсон байгальд амьдарч байгаа хүн, амьтан бүхий л зүйлс өвдөж үхэж байдаг тухай мөн эдгээр хэрэглээ нь ээж аавынхаа хөдөлмөрлөж олсон мөнгийг зүгээр л халаасны цоорхойгоороо урсгаж байгаатай адил гэдгийг маш сайн ойлгож авна. Хүүхдийг багаас нь эх дэлхийдээ ээлтэй, энэ биедээ эрүүл, хэт их хэрэглээнд авталгүйгээр сонголтоо ухаалаг хийж, хүсэл хэрэгцээ 2-оо ялгадаг, зөв төлөвшилтэй хүн болгон өсгөхөд туслах эцэг эхчүүдэд зориулсан, практик аргачлал, заавар зөвлөмжүүдтэй.

19,700₮
Санхүүч хэрэм 1. Анхны хуримтлал

Санхүүч хэрэм 1. Анхны хуримтлал

2021/10/05

Хуримтлалтыг зуршил болгоход сургана. Өөрийн хүслээр амттанаас татгалзаж, мөнгийг хурааж хуримтлуулж сурахад туслах ном #АЧ_ХОЛБОГДОЛ, Хуримтлалыг зуршил болгоно Хүсэл болон хэрэгцээгээ ялгаж сурна Хүлээцтэй, тэвчээртэй байдалд суралцана Дүүтэйгээ, ах эгчтэйгээ хуваалцаж сурах Сонголтоо зөв хийж, бие даан шийдвэр гаргах чадварт суралцах Хэт их хэрэглээ шүтэж бус аз жаргалтай, чанартай амьдралыг эрхэм болгох Мөнгө нь солилцооны хэрэгсэл ба түүнийг амьдралдаа зөвөөр ашиглаж сурах зэрэг агуулга, өгөөжийн хувьд маш их ач холбогдолтой ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС ӨНДӨР ҮНЭЛГЭЭ аваад байгаа бүтээл билээ. #ОНЦЛОГ Олон жилийн судалгааны үндсэн дээр Олон улсад америк, солонгос, японд олгодог санхүүгийн боловсролыг монгол ахуй, монгол хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохируулан санхүүгийн ойлголтуудыг маш энгийн, хялбархнаар ойлгуулах бодит кейс, түүх -Түүхээр дамжуулан авсан ойлголтоо өөртөө дадал болгон хэвшүүлэх дасгал ажил, дадал хэсэг -Санхүүгийн үг хэллэгүүдийг тайлбарласан тайлбар толь -Эцэг эхчүүдэд зориулсан хүүхэдтэйгээ ажиллах, шууд хэрэгжүүлж болохуйц заавар, зөвлөмж, АРГАЧЛАЛ-уудтай.

19,700₮