Аз жаргалын зөрлөг
Ц. Баттуяа

Ц. Баттуяа

Аз жаргалын зөрлөг

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

13,000₮

Номын тухай

\Бодит амьдралаас сэдэвлэв\ Энэ дэлхийн хамгийн тэсвэр тэвчээртэй нь хэн бэ? гэж хэн нэгэн асуувал БҮСГҮЙЧҮҮД гэж эргэлзэлгүй хариулна. Зохиолч, сэтгүүлч Ц.Баттуяагийн энэхүү номд ч мөн хатуу бэрхээс халширдаггүй хатан зоригт бүсгүйчүүдийн тухай өгүүлжээ. Хүний амьдралын гэнэтийн учрал тохиолууд, зовлон шаналал, үнэнч хайр, урвалт шарвалт, сэтгэлийн хүч, итгэл найдвар... энэ бүхнийг зохиогч Номуунгэрэл, Гэрэлмаа гэх хоёр бүсгүйн хувь заяаны нэгээхэн мөчлөгт тохиосон адармаат үйл явдлуудын хэлхээсээр хүүрнэсэн байна. Хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэл, итгэл... бүгдийг сийчүүлсэн ч тэсэж үлдсэн хатуужил. Өширхөл бус өршөөл хайраар хатуу бүхнийг даван гарч буй эрхэмсэг оршихуй. Итгэл найдвар, хайр сэтгэл хоёр бол мөнхийн зүйлс гэдгийг үгээрээ, үйлдлээрээ нотлон харуулах хүчирхэг сэтгэхүй. Үрээ, ханиа.., бусдыг хайрлах бүсгүй хүний төрөлх зөн совин. Цаашлаад амьдралын утга учир, төөрөг тавилан, хувь заяаны ихрүүд, аз жаргалын зөрлөг гэж чухам юу вэ гэх мэт олон олон асуултад энэхүү ном хариулт өгөх болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

292

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-08-10

Зохиолч:

Ц. Баттуяа

Нийтлэгч:

Хүннү Пресс ХХК

Хамаарагдах ангилал