
Унших хувилбар:
Номын тухай
Оросын зохиолч, түүхч Леонид Юзефович нь Барон Унгерны тухай зохиол бүтээл хийгээд “Тамын харгуй” романаараа Монголын уншигчдад хэдийн танил болсон нэгэн. “Бар хотыг дайлаар мордсон түүх” хэмээх шинэхэн бүтээлдээ тэрээр өөрийн дуртай Дорнын сэдэв рүүгээ эргэн ханджээ. Энэхүү тууж нь санаанаасаа зохиосон хийсвэр дүрүүдтэй түүхэн зохиол авч газар орны нэрс нь бодит билээ. Монголчууд Хятадаас хараат байхаа больж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж асан 1912-1914 онуудад Монголын армид цэргийн зөвлөхөөр алба хаасан орос офицер, ахмад Солодовниковын дуртгалд хятадуудад эзлэгдсэн Бар хот хэрмийн бүслэлт, Монгол дахь орос дипломатчийн эхнэрт сэтгэл алдарсан явдал, Дэлхийн нэгдүгээр дайн, 1930-аад оны дундуур Ленинградаас Өвөр Байгаль руу илгээгдсэн үйл явдлууд сүлэлдсэн болой. Зохиолын баатар энд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг шинээр эргэцүүлэх бөгөөд эрс өөрчлөлтийн үед хүмүүний хувь заяа хэрхдэгийг давхар тунгаана. “...Тэнд би их олон удаа тавгүй байдалд орж, аагим халуун, тэсгим хүйтэн хийгээд муу уснаас болж үгээ хэлж, бөөс болон хатгиндаа бариулж, цусан суулга өвчин туссан хэдий ч өөр хаана ч, хэзээ ч Монголд байсан шиг эрх дураараа байсангүй. Тэнд би эрж явсан зүйлээ олоогүй, зохиол бичээгүй, буддын шашинтан болоогүй ч Петербүргээс ялгаатай нь тэрхүү тачирхан газар миний бие жинхэнэ амьд хүмүүсийн дотор амьдарч, хорвоогийн бүхий л эрээн, барааныг туулж, үхэлтэй зэрэгцэн алхаж, хайрлаж дурласны дээр тун аз жаргалтай байсан...”.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
200
ISBN:
9789919917135
Нийтлэгдсэн:
2025-11-13
Зохиолч:
Леонид Юзефович
Нийтлэгч:
О. Чинзориг
Хамаарагдах ангилал
