
Номын тухай
Сайн лам олон ч богд Зонхавыг шүт Сайн номлол олон ч Мөрийн зэргийг унш Хоёрдугаар ялгуусан бурхан багш хэмээн алдаршсан богд Зонхавын намтар нь үе үеийн эрдэмтэн мэргэд, эгэл сүсэгтэн олны оюун сэтгэлийг соронзон мэт татсан агуу гайхамшигт бүтээл билээ. Богд Зонхавын намтрыг уншсанаар түүний нэгэн насны үйл амьдралаар дамжуулан бурхны шашны утга агуулга, үзэл баримтлал, дэг ёс, түүний амьдарч ирсэн цаг үеийн нийгмийн байдал, нэгэн цаг үеийн эрдэмтэн мэргэд, бурхны шашны нийгэмд болон хүн ардын сэтгэлгээнд үзүүлэх нөлөө тусгал, бурхны шашинтан хүн хэрхэн ямар замаар замнаж явбал зохих зэрэг олон талт мэдлэгийг цэгцтэй системтэйгээр олж авч чадах юм. Хоёрдугаар ялгуусан бурхан багш хэмээн алдаршсан Зонхава Лувсандагвын намтрыг бичсэн Төвөд, Монголын олон эрдэмтдийн зохиол бүтээл дотроос туурвих уран чадвар, агуулсан мэдээ баримтын хувьд Цахар гэвшийн бичсэн намтар гойд ялгардаг билээ. Цахар гэвш Лувсанцүлтим "Хамгийг айлдагч Богд Зонхавын намтрыг мэдэхүйеэ хялбараар өгүүлсэн сайн амгалан бүхэн гарахын орон" нэртэй Богд ламын намтраа 1791 онд монгол хэлээр, 1802 онд төвөд хэлээр бичжээ. Энэ бүтээлийг буддын утга зохиол судлаач доктор Д. Наранцэцэг анх 2004 онд хуучин монгол бичгийн эхээс нь хөрвүүлэн буулгаж нийтийн хүртээл болгож байв. Улмаар тус зохиолыг бичсэн Цахар гэвшийн намтрыг 2010 онд, тус зохиолд голлох эх сурвалж болгож ашигласан Хайдүвжээн гэгээний бичсэн "Сүсгийн орох олом" хэмээх Богд ламын намтрыг 2012 онд орчуулан гаргаж байсан судалгааны ажил дээрээ лавшруулан 2020 оны 12 сарын 10-нд "Богд Зонхавын намтар" номоо 2 дахь удаагаа хэвлүүлэн гаргасан юм. Энэ бүтээл төвөд монгол эхийг үсэгчлэн харьцуулж, орчин цагийн монгол хэл, монгол бичиг, төвөд эхийн дагалдуулал, 2639 үгийн тайлбар, 40-өөд нүүр хүний нэр, газар орон сүм хийдийн нэр, номын нэрийн хэлхээ индекс, удиртгал дэлгэрэнгүй судалгаа хийж 984 хуудастай иж бүрэн зохиол болсон нь эрдэмтэн судлаач, эрхэм ламбугай нар, сүсэгтэн сонирхогчид хэн бүхний гарын авлага болж байна. Аудио бүтээлийн нийт урт: 20цаг 40мин Бүтээлийг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
978-99978-916-4-8
Нийтлэгдсэн:
2021-05-18
Зохиолч:
Д. Наранцэцэг
Нийтлэгч:
Д.Наранцэцэг
Аудио номын урт:
20цаг 43минут
Аудио номын хэмжээ:
1.1 GB
Хамаарагдах ангилал
