
Номын тухай
2022 он Улаанбаатар хот дамжин өнгөрөх 0231 – р анги нүүр ам нь танигдахын аргагүй хөхөрсөн, сэжигтэн хорих ангид ирж байгаа нь энэ юм. Залуухан хүүг хүмүүс 25 хүрсэн болов уу гэмээр л харагдана. Түүнийг тэр дор нь байцаалтын өрөөнд оруулж байгаа нь хэр хүнд ялтан /сэжигтэн/ бэ? гэдгийг гэрчилнэ. Дамжинд байх сэжигтэн / ялтнууд / хоорондоо шивэр, авир хийх нь “саяхан айхтар том хэрэг гарсан гэсэн наад хүү чинь арай 16 орчим ч билүү хүн эрлэгт нь тонилгочихсон гэгдээд байгаа хүн биш байгаа даа”, “За битгий донгос, энэ жаахан хүүхэд яаж 16 хүн алах юм. Тэглээ ч 16 биш 8 хүн хороосон гэдэг биз дээ.” гэх зэргээр чимээгүйхэн халаглан ярилцана. Өнөөх шинэ ирсэн залууг байцаалтын өрөөнд оруулан суулгав... / Адал явдалт гэмт хэргийн детектив төрлийн энэхүү зохиол маань таалагдана гэдэгт итгэж байна. Нэг удаа сонсоод өнгөрөхгүй дахин нэг сонсоход тааламжтай хэвээр байх болов уу гэж бодов. Яван чангарах нь энэхүү зохиолын онцлог гэж хэлэхэд таатай байна. /
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-12-18
Зохиолч:
Хард Билгүүн
Нийтлэгч:
Ц.Билгүүн
Аудио номын урт:
1цаг 53минут
Аудио номын хэмжээ:
149.5 MB
Хамаарагдах ангилал
