
Унших хувилбар:
Номын тухай
Хүн Бурханы шашны сургаал, номлолд хэдий чинээ зүрх сэтгэлээсээ гүн гүнзгий суралцаж чадна, хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс, бүтээлүүд нь төдий чинээ эерэг үр дүнд хүрч, бие, сэтгэл, амьдрал, ахуй, зам замыг нь тэгшитгэнэ гэж сургадаг. Хэн нэгэнд тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн даван туулж, шийдвэрлэх арга замын талаар ч мөн Бурханы шашны онол, сургаалуудад маш тод томруун тайлбарласан байдаг. Нэг үгээр хэлбэл, Бурханы шашны сургаал номлол бол бидэнд амьдралын бүхий л зовлон бэрхшээлийг даван туулахад туслах зорилготой, ёс суртахуун болон зөв ажил амьдралын гол хөтөч гэж ойлгож болно. Бидний зам мөрд тулгарч буй аливаа зовлон бэрхшээлтэй асуудал бүхэн ямар нэгэн сөрөг үйл, шалтгаан нөхцлөөс улбаалан бий болж байдаг. Тэгвэл хувь хүн өөрийн хүчин чармайлт, хичээл зүтгэлээр олж авсан мэдлэг боловсрол, ёс суртахуун, зөв үзэл, хандлагаараа хөтөч хийн, аливаа асуудал, зовлон бэрхшээлийг урьдчилан таньж, түүнийг тойрч гарах арга зам, боломжуудыг нээж байх учиртай. Бурханы шашны үндсэн гол бүтээлүүд нь хувь хүн төдийгүй хүмүүсийн ухамсар, сэтгэлгээний сөрөг хүчин зүйлсийг арилгахад чиглэж, зөв сэтгэлгээ, зөв үзэл бодолтой, хүн хүнээрээ байх утга учир, түүний зөв арга замуудыг зааж сургадгаараа бусад номлол сургаалаас онцлог ялгаатай. Тиймийн тул эдгээр арга замуудыг чухалчлан зорьж зөв нэгэн байхад тань туслах үүднээс “Бурханы шашин ба Танин мэдэхүй” хэмээх энэхүү гурван боть номын эхний ботийг уншигч танд өргөн барьж байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
532
ISBN:
978-99199863-3-9
Нийтлэгдсэн:
2022-05-17
Зохиолч:
С. Нэргүй
Нийтлэгч:
Туургатан Медиа Групп ХХК
Хамаарагдах ангилал
