
Номын тухай
Ургуулан бодох нь яагаад буруу вэ? Сүүлийн 40 жилд эмэгтэйчүүдийн бие даасан байдал болон ашиглаж болох боломжууд асар ихээр өссөн. Бид ямар хүнтэй үерхэх, хэзээ хүнтэй суух, хэдэн хүүхэдтэй болох, ямар ажил хийх, ямар амьдралын хэв маягийг сонгох зэрэг өмнөх үеийнхэн маань хэзээ ч эдэлж байгаагүй эрхийг эдлэх болсон билээ. Анагаах ухаан ч гэсэн хөгжиж бид илүү эрүүл саруул амьдрах аз жаргалтай, өөртөө итгэлтэй байх боломж дүүрэн болсон билээ. Гэвч бид өдөр тутмынхаа ажлаас түр завсарлан амсхийх үедээ түмэн зүйлийн бодолд автан ургуулан бодож эхэлдэг. Зүрх сэтгэл маань гунигт автах, уураг тархи маань сөрөг бодлуудад автаж сэтгэл хөдлөл маань доод цэгтээ хүрч ингэснээр бидний биеэ удирдах хийгээд сайн сайхан амьдрах чадварт хүртэл нөлөөлөх гэдэг. Бидний санаа зовж байгаа асуудлууд нь амьдралын суурь асуудлууд билээ. Би хэн юм бэ? Би юу хийж чаддаг вэ? Бусад хүмүүс намайг юу гэж боддог бол? Би яагаад аз жаргалгүй байдаг юм бэ? Гэх зэрэг эдгээр асуултуудын хариултыг олох нь амар биш байж болно. Эдгээрийн хариултыг олох гэж оролдоод бид бүүр дордуулдаг, том жижиг бүх асуудлуудыг хольж хутгаж боддог. Хүү маань яагаад хар тамхинд донтоод байгаа юм болоо? Би яагаад энэ дургүй ажилдаа байсаар байгаа юм бол? Нөхөр маань яавал намайг илүү их ойлгож хайрлах вэ? Би ээждээ яагаад уурлаад байдаг болчихвоо? Ийм төрлийн бодлууд бидний дотор үй түмээрээ орж ирэн сэтгэл санааны байдлыг бүр дордуулах гээд байдаг. Гэхдээ энэхүү номыг сонсоод бүсгүй та ургуулан бодолтоосоо чөлөөлөгдөх техникийг суралцаад зогсохгүй таны дотор ямар их хүч байдаг, өөрийгөө элдвийн зүйлээр бодолдоо зовоон байдгаа ч зогсоох боломжтой болно гэдэг итгэж байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
16+
Хуудасны тоо:
ISBN:
978-99978-913-2-7
Нийтлэгдсэн:
2023-04-20
Зохиолч:
Сузен Нолэн-Хоэксэма
Нийтлэгч:
Амар Өргөө
Аудио номын урт:
8цаг 11минут
Аудио номын хэмжээ:
337.3 MB
Хамаарагдах ангилал
