
Номын тухай
Төгөлдөр дөнгөж гучхан настай ч өөрийн гэсэн байр, бичил бизнестэй болоод арваад жил болж буй. Гэлээ ч тэрээр Соёлоо, Хожгор гэгч үл бүтэх хоёр эртэй танилцсанаас хойш ажил бизнес нь ер өөдлөхөө болиод зогсохгүй бүр дампуурах зүг рүү эргэлт буцалтгүй эргэсэн. Нөгөө хоёрынх нь ч эрхэлж буй бичил бизнес нь мөн ялгаагүй дампуурч, мань гурав ч дампуурч буй бизнесээ өөд нь татах гэж хэр чадлаараа л хичээж яваа. Гэвч: “Зав гарахаараа л жаахан архи амсдаг!” гэгчээр сархад гудраагүй эрүүл ухаантай үедээ л ажил бизнестээ хачин их санаа тавьдаг учир орлого нь өдөр ирэх тусам багассаар л байв. Ядаж байхад тус гурвын саруул ухаантай байх нь бүрхэг өдрийн үүлэн чөлөөний наран шиг тун ховор болоод нэлээд хэдэн сарын нүүр үзэж яваа. Мань гурав ийм л үл бүтэх нөхөд. Өөрөөр хэлбэл, ёстой нөгөө, “Ухаанд нь ухна ишиг үхчихсэн” үл бүтэх этгээдүүд. Ийм ч учраас мань гурвыг таньж мэддэг бүхэн нь: “Ганган тэнэгүүд” Эсвэл “Бүтэхгүй хэд!” хэмээн яг эзнээ олсон гоё хоч өгсөн. Гэхдээ гурвууланг нь цуг явж байхад нь л ингэж шоолон дуудна. Харин ганц, ганцаараа явж байвал өөр хочоор дуудах бөгөөд Төгөлдөрийг “Давсаг” хэмээн авгайлна. Мань эр худалч гэж тамтаггүй, заль гэж ойгүй учир ийм хоч гуншинтай болсон хэрэг.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-05-19
Зохиолч:
Ц. Мөнхжаргал
Нийтлэгч:
Ц.Мөнхжаргал
Аудио номын урт:
8цаг 51минут
Аудио номын хэмжээ:
486.4 MB
Хамаарагдах ангилал
