
Унших хувилбар:
Номын тухай
Нэгдүгээр боть Энэхүү зохиол нь Чингис хааныг зөвхөн домогт баатар төдийгүй, хүн талаас нь гүнзгий судалж, түүний алдаа, сургамж, төлөвшлийг уран сайхны аргаар дүрсэлсэн онцгой бүтээл юм. Хэт магтах, эсвэл үгүйсгэх туйлшралаас зайлсхийж, түүхэн үнэн, хүний жам ёсны хувь тавиланг хослуулан харуулсан нь уг зохиолын гол онцлог. Чингис хааны гүн ухаан, үзэл санааг XXI зуунд шинэ өнцгөөс нээж, уншигчдад хүчирхэг Монголын түүхийн үнэ цэнийг мэдрүүлэхэд зориулагдсан. "Монголчууд гэж хэн бэ?" гэсэн асуултад итгэл төгс хариулахыг хүсвэл энэ номыг сонсоорой. Өгүүлэгч: Ц.Содчимэг, Д.Зоригтбаатар Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
450
ISBN:
99929-40-01-8
Нийтлэгдсэн:
2022-04-12
Зохиолч:
Сорогдогийн Жаргалсайхан
Нийтлэгч:
Ж.Билгүүн
Аудио номын урт:
15цаг 48минут
Аудио номын хэмжээ:
651.3 MB
Хамаарагдах ангилал
