
Унших хувилбар:
Номын тухай
Хялбар цуврал 2. Тус номыг Оюутан, сурагчид, Бизнесээ шинээр эхлүүлэх гэж буй болон бизнестээ өөрчлөлт хийхээр төлөвлөж буй хүмүүс, Байгууллагын бүх шатны ажилтан, хүний нөөцийн болон бусад менежерүүд, Гүйцэтгэх захирлууд зэрэг мэдэхийг хүссэн бүх хүмүүст зориулав. Энэхүү ном нь өдөр тутам практик дээр компани, байгууллагын менежментийг үр дүнтэй, зөв дарааллаар хэрэгжүүлж, тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар ойлгуулж, түүнийг ажил, амьдрал дээр хэрэгжүүлж, компанийн менежментээ илүү үр дүнтэй болгоход туслах болно. Иймд тус номыг уншсанаар та компани, байгууллагын менежментийн талаарх суурь ойлголтыг хялбараар авч, компанийн менежментэд шаардлагатай хэрэгслүүдийг ойлгож таны бизнес, компанийн тань ашиг, үр өгөөж, үнэ цэн нэмэгдэж болно. Тус ном нь 25 хэсгээс бүрдсэн болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 3-4 нүүрнээс хэтрэхгүйгээр гаргав. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
145
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-04-25
Зохиолч:
Easy Management - Хялбар Менежмент
Нийтлэгч:
Easy Management - Хялбар Менежмент
Аудио номын урт:
3цаг 23минут
Аудио номын хэмжээ:
1.9 GB
