
Номын тухай
Дэлхийгээр тархсан монголчуудын мөрийг мөшгин явж Ижил мөрний Халимагаас номхон дөлгөөн далайн Жэжү арал хүртэлх олон улс орны монголчуудаар болон түүхэн холбоотой газраар явсан билээ. Энэхүү урт замын туршид өөрийн нүдээр үзэж харсан, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, эргэх холбоогоо үгүйлсэн, баяр гуниг хосолсон үйл явдлын тухай хүүрнэл маягаар энгийн сонирхолтой өгүүлсэн “Дэлхийн Монголчуудаар зорчсон тэмдэглэл” номоо сонсох (Аудио) хэлбэрээр уншигч, сонсогчиддоо хүргэж байна. Нулимас мэлтэрч, сэтгэл эмтрэх эмзэглэл, бодит амьдралын өрнөлөөс үе үе цухалзах нь энэ номоос монголчууд бие биенээ ойлголцохын ялдамд, соёлт хүн төрлхтөн биесээ улам ихээр ойлгох болсон өнөө цаг үед монголчууд, монголыг сонирхогч, судлаач нарт хэдэн арван жилийн дараа үндэстний онцлогоо хадгалах эсэх нь тодорхойгүй хязгаарын монголчуудын тухай мэдэхсэн, танихсан, судлахсан, үлдээхсэн гэсэн хүсэл сонирхол төрөх нь дамжиггүй. Танд сайн сайханыг хүсье. Зохиолыг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан Найруулагч: Б.Жамбалдорж, С.Даваадорж М+ апп дээрээс шууд худалдан авч сонсоорой.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
978-9919-21-131-8
Нийтлэгдсэн:
2020-03-06
Зохиолч:
Ш. Ганхуяг
Нийтлэгч:
Ш. Ганхуяг
Аудио номын урт:
10цаг 49минут
Аудио номын хэмжээ:
446.2 MB
Хамаарагдах ангилал
