Элсэн говийн эрлэг /цахим/
А. Наранболд

А. Наранболд

Элсэн говийн эрлэг /цахим/

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

12,000₮

Номын тухай

*Энэхүү ном нь цахим буюу уншдаг хувилбар тул та аудио хувилбарыг тусад нь хайлтаас орон худалдан авч сонсоно уу! Монголын говийг үзэж, үлэг гүрвэлийн яс, өндөг хайхаар ирсэн гадаадын иргэд Нараванчин гэгээний хийдээс их говийн зүг хөдлөөд сураг тасрав. Хамгийн сүүлд сураг нь гарсан говийн нэгэн хошууны ноён Чүлтэмээс харь иргэдийн амь насыг нэхэж, түргэн олохыг даалгасан буухиаг Манжийн хүрээ амбаны газраас ирүүлжээ. Эрлийг хошуу хотлоороо хийсэн боловч тусыг эс олов. Ингээд хошуу ноён итгэлт албат Сумьяаг дуудаж хошууны ганц бөх Дагдан, гөрөөчин Гарьд нарын хамт хэл сураг олж ирэхийг даалган сүүлчийн горьдлого тавилаа. Чийчаан тэрэгтэй харь хүмүүсийн мөр эртнээс хөл тавихыг цээрлэдэг Хар ямаатын хөндий гэгч учир битүүлэг газар руу чиглэжээ. Хүний ертөнц, зуурдын оронтой хаяа залгадаг гэх тэр аймшигт газарт нэвтэрсэн хүмүүст юу тохиолдохыг, олгой хорхойн дайралт юунаас болж хэдэнтээ давтагдаж олон хүн, малын аминд хүрснийг, говьд эртнээс үйлдэгдсэн нууцлаг аллагын эзэн олгой хорхой байв уу эсвэл... Зэрэглээн дундаас гэнэт гарч ирдэг говийн ганц айл, үхсэн ч дараа төрлөө авч чадалгүй зуурдын оронд гацсан гэрийн эздийн өст нэхэл хаа хүрэхийг... “Элсэн говийн эрлэг” адал явдалт аймшгийн туужаас хүлээн авч тольдоорой. Эцэст нь элсэн говийн эрлэг олгой хорхой мөн болов уу

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

198

ISBN:

Нийтлэгдсэн:

2026-01-20

Зохиолч:

А. Наранболд

Нийтлэгч:

А.Наранболд

Хамаарагдах ангилал