
Унших хувилбар:
Номын тухай
Нугачаа ихт амьдралын жимээр өөрийнхөөрөө л алхаж явсан Энхрийхэн бүсгүйн эгэл өдрүүд хормын дотор харамсаж халагламаар огцом өөрчлөгдсөн тэр мөч... яс нь ташигдаж, тас хийхсэн тэр аймшигт агшин... Ухаан ороод харсан зүйл нь... Яагаад заавал би гэж? Яахаараа амсхийх чөлөөгүй, унтах ч завгүй бор зүрхээрээ чармайн хөдөлмөрлөсөн надад ийм явдал тохиолдох ёстой гэж?! Гэвч тэр харгиа боргиотой, хад чулуутай, хатуу ширүүн урсгалтай газрыг сонгон ганц гараараа сөрж сэлжээ. Тэгэхдээ бууж өгөх нь бүү хэл, хүв хүйтнээр хуу хиран буцалж оргилсон урсгал усандаа араас нь даган урсаж, түрж, түлхэж босгож иртэл нь зүтгэжээ. Одоо ч зүтгэсээр... Мэдээж хархан багадаа ханилсан, зүйрлэл үгүй ханьтайгаа хамт. Амьдрал түүнээс авахаа авсан ч өөрийг нь хайрласных нь төлөө өгөхөө ч өгчээ. Бидний амьдарч буй энэхэн цаг хугацаанд ээлжлэн өнгөрөх зовлон, жаргалыг “Энхрий” номыг зохиогч Энхриймаа болон тэдний гэр бүлийн амьдралын хэсэгхэн түүхээр өгүүлэх болно. Ижий ааваасаа эрүүл саруул, бүрэн бүтэн төрсөн атлаа өөрийн болон өрөөлийн буруугаас эд эрхтнээсээ салсан зовлон жаргал нэгтэй хүмүүст тэрхүү бие болоод сэтгэлийн шаналалыг давж тэмцэх, амьдрах итгэл өгөх зорилгоор энэхүү ном хэвлэн нийтлэгджээ.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
146
ISBN:
978-9919-26-139-9
Нийтлэгдсэн:
2022-02-15
Зохиолч:
З. Энхриймаа
Нийтлэгч:
З.Энхриймаа
Хамаарагдах ангилал
