Хар нүдэн
С. Надмид

С. Надмид

Хар нүдэн

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

21,000₮

Номын тухай

Зохиолч энэхүү романдаа гол дүрийг домогт “Жанжин” хэмээх хүчирхэг хүрэн буураар төлөөлүүлэн, байгаль эхийн дийлдэшгүй араншин, монголчуудын түүх, өв соёл, ёс заншлын гүн утгыг өгүүлнэ. “Жанжин” хүрнийг хүний ухаан, мэдрэмжтэй тэмцэгч мэт дүрсэлж, сүрэгт нь халдсан хулгайчидтай хэрхэн тэмцэж буй, хайртай шарагч ингээ алдсанаас хойш амссан шаналал, өшөө хорслоо тайлахын төлөө хийсэн уйгагүй эрлийг сэтгэл хөдөлгөмөөр харуулжээ. Романд монгол ахуй, домог хууч яриа арвин шингэсэн бөгөөд манжийн хаанд өргөдөг байсан есөн цагааны бэлэг, цагаан ингэ, цагаан ботгоны тухай домог, эрт цагт Өргөний хүнхэр говь сүүгээр дүүрсэн аварга тогоо мэт байсан гэх домог, тэнгэр Луутай тэрсэлсэн сохор номин үй олноороо унан говийг эзгүйрүүлсэн тухай зэрэг сонирхолтой хууч ярианууд багтана. Мөн “зовлонт тэмээ” хэмээх шороон эргүүлэг, ботгоо санасан “Ижий сайхан” ингэний нулимснаас үүссэн гэх “Сүүн тойром”, “Сүүн сэтгэл” зэрэг домгууд нь зохиолын үйл явдал, хүний зан араншинтай уялдан өрнөдөг. Үүнээс гадна роман малын хулгайн томоохон сүлжээ, түүнийг тойрсон адал явдал, илгээлтийн эзэн залуусын ажил амьдрал, хайр дурлал, алдаа оноогоор баялаг хувь заяаг өгүүлж, байгаль, хүн, амьтны холбоог гүн утгаар нь харуулсан өрнүүн бүтээл юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

12+

Хуудасны тоо:

342

ISBN:

9789919049355

Нийтлэгдсэн:

2026-03-02

Зохиолч:

С. Надмид

Нийтлэгч:

Н.Мандал

Хамаарагдах ангилал