
Унших хувилбар:
Номын тухай
Хүн төрөлхтөн өөрсдийн зам мөрөөр амьдарч, оршин тогтнохын хажуугаар тэдний мэдэхгүй хачирхалтай зүйлсийн талаарх яриа ааваас аавд, ээжээс ээжид ам дамжин уламжлагдсаар байлаа. Бүх дэлхийг эзэрхийлэн аж төрдөг хэмээн бат итгэсэн хүмүүст учир нь үл ойлгогдох үйл явдал айдас төрүүлнэ. Гэвч тэд зөвхөн харсан зүйлдээ л итгэдэг болохоор учир битүүлэг үйл явдлын талаарх яриа удалгүй намдчихна. Бусдын мэдэхгүй зүгт, хэний ч үзээгүй газарт, хэн ч сонсож чадахгүй ертөнц хэзээнээс үүссэн нь үл ухагдан дэлхий дээр зэрэгцэн оршин тогтнодог ажээ. Өдөр хоног өнгөрөх тусам судасны бүдэгхэн цохилт шиг ямар нэгэн зүйл хүн төрөлхтөнд ойртож буй нь мэдрэгдэнэ. Ямар нэгэн чухал зүйлд бэлтгэгдэж буй мэт харах, ярих, мэдрэх онцгой чадвартай хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл далд ертөнцийг илрүүлээд зогсохгүй холбоо тогтоож чаджээ. Тэд бол хөх царайтнуудын удам билээ. Нэгэнтээ илчлэгдсэн Хэйчүүд хөх царайтнуудыг өөрсдийг нь илрүүлж чадсан учрыг сонирхож буйгаа бас нуусангүй. Хэн хэн нь хоёр ертөнцийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд гурвантаа хуралдсаны эцэст “НЭГДЭЛ” байгуулжээ. Тэрхүү нэгдэл нь хоёр ертөнцөөс онцгой чадвартай хүмүүс болон хэйчүүдийг сонгож, аль алиндаа туслахын хамт хоёр ертөнцийг эцсээ хүртэл нууцлахаар шийдэн үеэс үед дамжин ажиллах болжээ.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
284
ISBN:
9789919057466
Нийтлэгдсэн:
2025-11-11
Зохиолч:
Г. Цэрэнлхам
Нийтлэгч:
Г.Цэрэнлхам
Хамаарагдах ангилал
