
Унших хувилбар:
Номын тухай
Хашхираан ном нь “Шургуулга” тууж болон 29 өгүүллэгээс бүрдэнэ. “Шургуулга” туужид нэгэн хүмүүний 1950-2010 он хүртэлх нэгээхэн жарны амьдралыг тухайн нийгэм, цаг үеийн ороо бусгаа байдал, шорон хавчлага, мөрдлөг, цөллөг, хайр сэтгэл, хагацал гуниг, өлсгөлөн замбараагүйдэл зэрэг олон сонирхолтой үйл явдлаар 12 жилийн мөчлөгт хуваан хүүрнэн харуулсан байна. Хашхираан номд орсон 29 өгүүллэгийн 15 нь “хот”-ын гэсэн тодотголтой бөгөөд нийслэл хотын далд амьдрал, хотод өрнөх нууцлаг үйл явдал, хүмүүсийн зан чанар, бараан зэгэл бүхнийг уудлан гаргасан байна. Харин 14 өгүүллэг нь “шидэт” хэмээх тодотголтой ажээ. Эдгээр өгүүллэгүүдээс хүний амьдралд тохиох хачин жигтэй учрал, сонин содон үйл явдлыг хурц, сонирхолтой өнцгөөр харуулсныг унших болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
16+
Хуудасны тоо:
300
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-04-17
Зохиолч:
Ж. Бямбасайхан
Нийтлэгч:
Ж.Бямбасайхан
Хамаарагдах ангилал
