
Номын тухай
Монголоор дүүрэн гомдсон хүмүүс. Ёооё нээрээ өөд уруугүй баруун солгойгүй гомдсон хүмүүс л байна. Эгэл тавилан энэхэн хорвоо эхнэр нөхөр төрүүлсэн хүүхдэдээ хүртэл гомдоцгоож байна. Хамгийн гол нь гуравхан сая хүнийг хүн шиг амьдруулчхаж чадахгүй төр засагт хамгаас их гомдоно. Огт хичээгээгүй хэр нь орчлон хорвоод муу яваадаа гомдоно. Гомдол сүүл рүүгээ уураар солигдоно. Яагаад ч юм юм болгонд уурлана. Миний Монголчууд нийтээрээ нэг тийм гомдомтгой, ууртай л хүмүүс дүүрэн байна даа гэж. Гүү ер нь өглөө босоод ирэхэд эхнэрүүд хоносон цайван дээр сүүтэй цай хийж тавьчхаад "Өглөөний мэнд хайр аа, ойрд стресстэй ядарсан харагдаад байна шүү, одоо шууд хувцсаа өмсөж гараад найзуудтайгаа 7 хоног хөдөө яваад ирээч, хөргөгчид ганц шил чимдааны юм багажид чинь майхан хөнжил мишок бүгдийг нь бэлдээд тавьчихсан байгаа, эгэлгүй найзуудад чинь хэлчихсэн байгаа шүү, үнсий!" гэж захиа үлдээгээд гараад явчихсан байхад ер нь юунаас юу унахав дээ тийм ээ? Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
ISBN:
978-9919-0-0688-4
Нийтлэгдсэн:
2023-10-17
Зохиолч:
Ч. Ганжавхлан
Нийтлэгч:
Ч.Ганжавхлан
Аудио номын урт:
2цаг 8минут
Аудио номын хэмжээ:
88.3 MB
Хамаарагдах ангилал
