Хорсол 3 ба Хохирогч
Батзун

Батзун

Хорсол 3 ба Хохирогч

6цаг 58минут

Үнэлгээ өгөх
Аудио хувилбар:
8,800₮

Номын тухай

ХОРСОЛ 3 зохиолын шүлэг (ҮХЭЛТЭЙ ДАХИН НҮҮР ТУЛАВ.) Төрд өргөсөн тангараг минь Там руу намайг хөтлөв. Түмнээ гэсэн сэтгэл минь Үхэл рүү намайг дагуулав. Атаат дайснууд минь санаа нэгдэж Амийг минь тас татахаар сэм хуйвалдав Аглаг ой руу авч очив Ахан дүүсийг минь мал шиг л хороов. Азаар би амьд үлдэв. Амьдралаа тэднээс авахаар шийдэв. Алаг зүрхэнд минь хорсол буцалж Ассан гал шиг би хилэнгээр дүрэлзэв. Алдархан үрсийг минь хагацалд унагав. Алаг нүднээс нь нулимс урсгав. Амиа өгсөн ч хамаагүй би Амьдралаа тэднээс заавал авна Гэмгүй хүнийг хэрэгтэн болгож Гав гинж зүүхээр яарав Хилс хэрэгт гүтгэн унагаж Хэл чимээгүй хороохоор хөдлөв Хэнийг ч мэдэхгүй хоосон газарт Хороож тэд булхаар шийдэв. Гэвч надад тэднээс илүү туршлага байв Гар нийлэх гал цогтой дүү нар ч байв Үхэл намайг тоогоогүй ч өөрөө би үхэл болов. Үүрдийн юм шиг амьдралыг нь зуурдын болгохоор өдөр шөнөгүй бодож эхлэв Мэргэн санаагаар тэднийг урхидаж Мэхт мэхэнд нь хольж орхив Маргаан гарч дотроосоо хагарав. Миний ажил одоо л эхлэв. Өрөвдөх сэтгэлгүй шулам болов Өшөөгөө авахаар улайран тэмцэв. Өр зүрх минь хорсолд автаж Өнөөдөр би бүгдийг дуусгахаар Үхэлтэй дахин нүүр тулав. 2023.09.22. БАТЗУН

Өгүүлэгч:

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-10-16

Зохиолч:

Батзун

Нийтлэгч:

Ц.Болортуяа

Аудио номын урт:

6цаг 58минут

Аудио номын хэмжээ:

383.5 MB

Хамаарагдах ангилал