
Номын тухай
БҮГДИЙГ НЯЦ ДЭВСЭЛНЭ Хорон санаатан холгүй байж Хором хормоор дөхөж байж Алдааг минь тэд анаж байж Араар минь хуйвалдаан зохиож байж Аминд минь хүрэхээр тэд санаархаж байж Бүдэрсэн дээр минь түлхэж Унасан дээр минь дэвслэхээр зүтгэв Бурханы дүрээр аврагч болов тэд Будилуулж надад итгүүлсээр Булгилах зүрхний минь чандад орших Бурхан шиг хүнийг минь хайж олохоор Буцалтгүй тэд дайралт хийв ГЭВЧ Тэд алдаа гаргасан Эргэлзэх зүйл ихийг харуулсан Манант бодол минь тэгэхэд цэлмэж Магад би тэднийг сэрдэж эхэлсэн Гэр бүлээр минь тэд оролдов Гэм нүглийг өөрсдөдөө хураав Уур хилэн минь тэнгэрт цахилж Урж тастахаар би нэгэнт шийдэв Сөрсөн бүхнийг нь би өвдөг сөхрүүлж Сөгдөөгүй бусдыг нь эрэмдэглэж орхив. Амь гарах минь надад хамаагүй байвч Амин хайртай дүү минь үхлийг надад үл зөвшөөрөв Олны өмнө би үхэж дуусав Оргодол босуул хэмээн намайг цоллов Он цаг бүхнийг мартахад Одоо л би ил гарч дахин амьдрав Надаас нүүр буруулсан бүхэн Нэг насаараа зугтааж амьдарна Намайг хороохыг завдсан бүхэн Насаараа тэргэнцэр дээр гуурсаар хооллох болно Гэр бүлээр минь оролдсон бүхнийг Галд би амьдаар нь шатааж Газар дээрх нэр төрийг нь Үнс болтол нь би дэвслэх болно ЗОХИОЛЧ БАТЗУН
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
16+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-08-07
Зохиолч:
Батзун
Нийтлэгч:
Ц.Болортуяа
Аудио номын урт:
5цаг 41минут
Аудио номын хэмжээ:
312.3 MB
Хамаарагдах ангилал
