
Унших хувилбар:
Номын тухай
Ч.Лодойсамбууг бид "Улаан бал"-ын хэмээн овоглодог. Энэ овгийг тэр өөрөө "бүтээж" олон түмнээр аравнайлуулсан юм. Тэр бээр хүний сэтгэлийн хамгийн чанадад өөрөөсөө хүртэл нуудаг үнэнийг гаргаж таниулдаг, сэтгүүлч, сурвалжлагч хэмээн алдаршин ийм "овог"-ийг хүртсэн билээ. Харин энэ номдоо тэр өөрийгөө "Зочны суудал" дээр суулгаад, хайр найргүй, бас булзах аргагүй асуултаар булж, өөрөө өөрийгөө ухаж төнхөн ном бүтээжээ. Эндээс та шилжилтийн үед, нийгмийн завсраар хаягдсан нэгэн үеийнхний өөрөө өөрийгөө бүтээн босгон буй түүхийг харна. Эл түүхийг хэн ч ингэж гүнээс нь бичээгүй. Бас манай шинэ үеийн сэтгүүл зүй хэрхэн бүрэлдэж, алдаж онож яваа зам мөр, за ер нь бидний үзэж туулсан юм юмны зах зухыг, тэр байтугай Солонгост "харласан" туршлага хүртэл орсон ном. Лодойгийн авьяасаас өөр бас нэг юмыг хүндлэн үнэлмээр санагдсан. Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө бүтээсэн туршлага, өөртөө үнэнч зан чанар. Түүнээс өөр хүн бол өдийд хүн төрөлхтөнд гомдсон, сайн сайхан бүгдийг өөрийн зовлонгийн шалтгаан гэж итгэсэн, мөнхийн сэтгэл дундуур амьдралтай, нэгэн "жагсаалчин" л болох байсан шиг санагдсан. -Сэтгүүлч Б.Цэнддоо
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
12+
Хуудасны тоо:
292
ISBN:
9789919527037
Нийтлэгдсэн:
2026-03-16
Зохиолч:
Ч. Лодойсамбуу
Нийтлэгч:
Ч.Лодойсамбуу
Аудио номын урт:
5цаг 51минут
Аудио номын хэмжээ:
241.2 MB
Хамаарагдах ангилал
