
Номын тухай
Хараал жатга их олон төрөл байдаг гэдэг. Үүний дотроос “Цусан тахил” гэгч хараал хамгийн хатуу бөгөөд энэ хараалыг хийхдээ бярууны зүрхийг амьдаар нь сугалж, цусаар нь хар зүгийн тэнгэрийг ундаалдаг билээ. Энэ хараалыг эзэн рүү нь буцааж болохоос биш, дарж болдоггүй гэлцдэг. Хурандаа Наваан яг энэ айхтар хатуу хараал жатгаар Хар тамхитай тэмцэх газрын дарга болохоор шийдэж, тус албаны дарга хурандаа Болдын амийг авхуулахаар ад тийрэн шүтэгч түвд гэгч хар хэлт зайран дээр очиж, тус нүгэлт үйлээ хийлгэж, Болдын амийг авхуулахаар аймшигтай хий биет зэтгэрийг түүн рүү гүйлгэнэ. Энэ хий биет зэтгэр нь тэр шөнөдөө л Болдын амийг авахаар зовоож эхлэх бөгөөд Болд ёстой жинхэнэ хараагүйгээ харж, хар толгойгоо алдах дээрээ тулна. Ядаж байхад яг үүнтэй давхцаад Монголын хар тамхины зах зээлийг бүрэн хяналтдаа авч, дархлагдах гэсэн “Шар шувуу” гэгч гэмт бүлгийнхэн түүнийг алахаар бас шийднэ.
Өгүүлэгч:
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2025-07-28
Зохиолч:
Ц. Мөнхжаргал
Нийтлэгч:
Ц.Мөнхжаргал
Аудио номын урт:
2цаг 37минут
Аудио номын хэмжээ:
144.2 MB
Хамаарагдах ангилал
